Элчин сайд Я.Ариунболд Карлтоны их сургуульд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-10 11:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 8-нд Оттава дахь Карлтоны их сургуульд зочиллоо.

Уулзалтаар, Элчин сайд Я.Ариунболд тус сургуулийн Ерөнхийлөгч Бенөү-Антионе Бэйконтой уулзаж, Монгол Улсын БСШУСЯ, Канадын Олон улсын боловсролын товчоотой 2014 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус сургуульд монгол оюутан сургах, Монголын их, дээд сургуулиудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох, соёлын ажлууд зохиох зэрэг асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ