Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг агаар шүүгчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-27 18:15:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт “ХЕПА” брэндийн шүүлтүүр бүхий гурван агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өгөв. Ингэснээр хүүхдийн тасгийн дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчлөлөөс хамгаалах нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж тасгийн эмч, сувилагчид үзэж байна.

Тус хүүхдийн тасгийн барилга нь 40 гаруй жилийн насжилттай, хуучны модон цонхнуудыг сольж вакум болгосноос өөр онцын засвар үйлчилгээ хийгээгүйн дээр зориулалтын агааржуулалтын системгүй байсан аж.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед томуу, томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагнь 54 хүүхдийн ортой ч өнөөдрийн байдлаар 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдэнд агаар шүүгч нэн тулгамдсан асуудал болсоныг ийнхүү аймгийн удирдлагууд шийдвэрлэж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн тус агаар цэвэршүүлэгчээс нэг ширхэгийг Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ