Шатахууны жижиглэнгийн үнэ 45-50 төгрөгөөр буурчээ

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-12-27 12:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан энэ сарын 7-ноос эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.Тэгвэл Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр буурлаа хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Аи-92  шатахууны үнэ  150 төгрөгөөр буураад байна. Цаашид хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоотой гэдгийг албаныхан онцолж байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны ирэх оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулбал бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин тонн нь 531 ам.доллар, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.

Холбоотой мэдээ