Оны шилдэг хүүхдүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадам өчигдөр болж, энэ үеэр аймгийн Засаг даргын шагнал болох “2018 Оны шилдэг сурагч” шагналаар 9 хүүхдийг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.
Тодруулбал,
“Шилдэг оюунлаг сурагч”-аар Цогцолбор 2-р сургуулийн 10в ангийн сурагч
Мөнгөнбаатарын Уянга, “Авъяаслаг сурагч”-аар Цогцолбор 1-р сургуулийн 11б
ангийн сурагч Ширэндэвийн Лүнжээ, “Спортлог сурагч”-аар Цогцолбор 1-р
сургуулийн 12е ангийн сурагч Баттогтохын Анхбаяр, “Манлайлагч сурагч”-аар
Цогцолбор 1-р сургуулийн 11б ангийн сурагч Баянсангийн Нямбаяр, “Бүтээлч
сурагч”-аар Цогцолбор 1-р сургуулийн 12 а ангийн сурагч Төвсанаагийн Мөнхбат
нар шалгарсан юм. Тэрчлэн, “Хүмүүнлэг энэрэнгүй сурагч”-аар Ерөнхий боловсролын
6-р сургуулийн 9а ангийн сурагч Эрдэнэцогтын Ганчимэг, “Шинийг санаачлагч
сурагч”-аар Цогцолбор 2-р сургуулийн 12 г ангийн сурагч Даваажавын Басанжав,
“Байгальд ээлтэй сурагч”-аар Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 11а ангийн
сурагч Шадархүүгийн Ариунзаяа, “Өв уламжлалыг дэлгэрүүлэгч сурагч”-аар Ерөнхий
боловсролын 3-р сургуулийн 11а ангийн сурагч Батсүхийн Удвал нар тус тус
шалгарлаа.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын
“Авъяас” алтан медалиар Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12а ангийн сурагч
Чулуунбаатарын Отгонжаргал шагнуулсан юм. Харин “Шилдэг хүүхэд” алтан медалиар
Цогцолбор 1-р сургуулийн 9а ангийн сурагч Өлзийсайханы Тэлмэн, 10б ангийн
сурагч Даваажавын Номуунцэцэг, 5д ангийн сурагч Цэдэвсүрэнгийн Мягмарсүрэн, 11а
ангийн сурагч Ганжуурын Одгэрэл нар тус тус шагнууллаа.
Үүнээс гадна аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон
шалгаруулдаг “Оны шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага”-аар Цогцолбор 2-р
сургуулийн “Өсвөрийн сэргийлэгчийн бүлгэм”, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн
“Эко бүлгэм”, Цогцолбор 1-р сургуулийн “Өсвөрийн сэргийлэгчийн бүлгэм”, Ерөнхий
боловсролын 6-р сургуулийн “Улаанзагалмайн бүлгэм”, аймгийн Хүүхдийн нэгдсэн
зөвлөл тус тус шалгарсан юм.
"Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-д аймгийн ЗДТГ-ын дарга
С.Батжаргал, БСУГ-ын дарга С.Дашням нарын албаны хүмүүс оролцож, хүүхэд
багачуудад мэндчилгээ дэвшүүлэн 2018 онд өөрийн хичээл зүтгэл, амжилт
бүтээлээрээ бусдыгаа манлайлсан сурагчдын шагналыг гардууллаа.