Шарын гол суманд Япон улсын Өвсний үндэс хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-24 10:53:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шарын гол суманд Япон улсын өвсний үндэс хөтөлбөр  хэрэгжихээр болжээ. Тодруулбал 300 гаруй сурагчтай Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын хийхээр төсөл хэрэгжихээр болж гэрээнд Шарын гол сум болон өвсний үндэс хөтөлбөрийн удирдлагууд  гарын үсэг зурлаа.

Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын төслийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх аж. Нийт 200 орчим сая төгрөгийн санхүүжилттэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Шарын гол сумын тус сургууль нь гэр хороололд байрладаг, жил бүр урсгал засвараас өөр  их засварын ажлыг сүүлийн 20 орчим хийгээгүй байна.

Дашрамд Дархан-Уул аймаг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөртэй 1999 оноос эхлэн 19 жилийн туршид хамтран ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд эрүүл мэндийн чиглэлд 3, хүрээлэн буй орчны чиглэлд 1, боловсролын чиглэлд 17 нийт 21 төсөлд /1.743.179/ ам. долларын санхүүжилтийг хүлээн авч иргэдийнхээ ая тухтай байдлыг бүрдүүлжээ.


Холбоотой мэдээ