Улаанбаатар 09-11 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-12-19 08:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.

2018 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 22-27 хэм,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм,  Хангайн нурууны өвөр хэсэг, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ