Түр байршуулан асрамжлах “Халуун хоол” хөтөлбөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-18 08:10:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн Газар, Шүүхийн шинжилгээний газар, “Содхангал сан” ТББ, “Мөнгөтийн таг” ТББ, “Аз жаргалын эрэлд” ТББ-ууд хамтран “Халуун хоол” арга хэмжээг өнгөрсөн долоо хоногоос эхлэн зохион байгуулж байна.

Эхний удаад орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа 30, сүрьеэгийн тасгийн 20 нийт 50 иргэн хамруулжээ. Уг арга хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 31 хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

Мөн Эрүүл мэндийн газраас сүрьеэ, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авч зөвлөгөө өгөх, Шүүхийн шинжилгээний газраас аливаа эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хурууны хээ авч бүртгэлийн санд оруулан ажиллах ажээ.

Цаашид халуун хоол ундаар үйлчлэх, түр байрлуулан асрамжлах үйлчилгээг “Содхангал сан” ТББ болон “Мөнгөтийн таг” ТББ-ууд үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ