Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатарын одон гардуулна

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:39:37

Хөвсгөл аймаг улсдаа мал сүрэг, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ сүүлийн жилүүдэд тэргүүлж буй аймгуудын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнуулах гэж байна.  

Шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-ний өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж гардуулах аж. Мөн энэ өдөр Хөвсгөлчүүд 2030 он хүртэл хөгжих хөгжлийн хөтөлбөрийнхөө нээлтийг хийхээр төлөвлөж байна. 1931 онд улсын бага хурлын шийдвэрээр 107,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 439 хоринтой 17431 өрхтэй 69206 хүн амтай 1,2 сая гаруй толгой малтай байгуулагдаж байжээ. Харин өнөөдөр 30 гаруй мянган өрхийн 126 мянган хүн амтай, 4 сая орчим тоо толгой малтай болжээ. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд