Тусгай зориулалтаар агнах амьтны тоо, хэмжээг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-27 17:59:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 28-ны 08.00 цагт хуралдаж, 18 асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааны эхэнд Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, “Мон-Атом” компанийн талаар авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэх юм. Мөн Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай, УУХҮЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай, “Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Холбоотой мэдээ