Жоом үүрлэсэн рестораны үйл ажиллагааг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 15:07:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн  “Түмэн” төвд байрлах “MGL ramen хятад хоолны рестораны үйл ажиллагаанд шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэв.

Тус ресторанд хийсэн шалгалтаар үйлчилгээ явуулах гэрээ, холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй зөрчил илэрчээ. Түүнчлэн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүйгээс гадна ажлны байранд жоом, шавж ил үзэгдэж байсан аж. Мөн тус ресторан нь хоолоо бэлтгэхдээ дизель түлш ашигладаг байсныг илрүүлэв.

Эдгээрээс гадна дээж хадгалах хөргөгч байхгүй, холбогдох дүрмийн дагуу бүртгэл хөтлөлт хийдэггүй, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй байв.



Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас “MGL ramen” хятад хоолны газрын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэллээ. 

Холбоотой мэдээ