Өнөөдрийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-16 16:42:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 компанийн 892 сая 334 670 төгрөгийн үнийн дүн бүхий 17 сая 476 566 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал зургаан компанийн хувьцааны ханш буурсан юм. Үүнээс "Ремикон" ХК -ийн RMC хувьцаа 15.00 хувиар, "Алтайн Зам" ХК-ийн AZH хувьцаа 14.95 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Багануур" ХК-ийн BAN хувьцаа 4.91 хувиар, "Дархан Нэхий" ХК-ийн NEH хувьцаа 2.01 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.53 хувиар буурч 20143.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,380,559,072,652.15 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ