Хүүхдийн үзлэгийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 09:18:10

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хэмжээнд бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгдэн, амбулаторийн үзлэгийн ачаалал ихэсчээ.

Иймээс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн эхлэн ажлын өдөр 18.00-21.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-19.00 цагуудад Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн Хүүхдийн үзлэгийн кабинетад уртасгасан цагаар ажиллуулж байна.

Мөн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан дахин нэг тасаг нээж ажиллуулжээ. Өдөрт 20 гаруй хүүхэд эмнэлгээс гарч, мөн тооны хүүхэд нэмэгдсээр 40 ортой тус тасагт өнөөдрийн байдлаар 86 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ