Сум хөгжүүлэх сангийн дансыг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-31 17:24:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн 48,6 хувь нь хугацаа хэтрэлттэй байгаа тул аймгийн аудит, санхүү хяналт шалгалтын албанаас 2018 онд эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэтэл сангийн дансыг хаажээ.

Зээлээ төлөөгүй 11 зээлдэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан 5 зээлдэгчийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

2011 онд анх Сум хөгжүүлэх санг байгуулж, 2017 он  хүртэл нийт 150,0 сая төгрөгний зээлийг 37 үйлдвэрлэгчид олгосноос одоо 6 зээлдэгч л зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлж байна.

Хугацаа хэтрэлттэй байгаа дээрх 18 зээлдэгчээс гадна 2018 онд зээлээ төлж дуусгах 6, 2019, 2020 онд төлж дуусгах 8 зээлдэгч авсан зээлээ графикт хугацаандаа төлөөгүй явж байгаа юм байна.

Зээлийн данс хаагдсан учраас 2018 онд шинээр зээл гараагүй байна. 

Холбоотой мэдээ