Өвөлжилт хүндхэн газрын малчдаа эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 15:50:56

Говь-Алтай аймгийн Шарга сумын нийт нутгийн 95 хувь нь цас, цасан бүрхүүлтэй, хүйтний эрч буурахгүй байгаагаас өвөлжилт хүндхэн байна. Одоогоор тус сумын хэмжээнд 180 ямаа, 20 адуу, 20 үхэр, 3 тэмээ, 10 хонь хорогдоод байгаа гэнэ.

Сумын Засаг дарга, мал эмнэлэг үржлийн төвийн мэргэжилтэн, хүний эмч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Сондуулт багийн малчдаа эргэж төрийн үйлчилгээг хүргэж ажиллажээ. Шарга сумын өвч тэжээлийн аюулгүй нөөцөд байсан 50 тн  шинэ өвсийг малчдад 1 боодлыг нь 2000 төгрөгөөр худалдаалж, аймгийн нөөцөөс 10 тн өвс,  60 уут тэжээлийг татан авч  өвөлжилт хүндэрч байгаа Баянгол багийн малчдад тараажээ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Холбоотой мэдээ