Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-10-16 08:17:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.

2018 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. 14-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ