Сумдын Засаг дарга нар цэргийн бэлтгэлд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-13 20:21:14


   Увс /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд болон аймгийн Засаг дарга хооронд байгуулсан гэрээ, сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Увс аймгийн 19 сумын Засаг дарга нар  Цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байна.

Тэд энэ сарын 11-12-ны хооронд цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Хилийн 0245 дугаар ангитай хамтран энэхүү ажлыг зохион байгууж байна. Сумдын дарга нар биеийн дасгал хөдөлгөөн хийж, кроссонд гүйхээс гадна танхимын сургалтад мөн хамрагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт болсон Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтад аймгийн 19 сумын Засаг дарга, тамгын газрын дарга нартайгаа хамт хамрагдаж, гамшгийн үед хэрхэн ажиллах талаар суралцсан юм.

                                                                                                                                Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ