“Төсвийн сахилга бат-Иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/.“Төсвийн сахилга бат-Иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулах “Хяналттай төсөв ба шинэ санаа” арга хэмжээ Улаангом хотноо боллоо.
Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийн захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар ил тод мэдээлэх, төсвийн харилцаанд иргэдийн хяналт оролцоог хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Оролцогчид Улаангом сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж ажилласан юм.
“Төсвийн сахилга бат-Иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр аймаг орон нутгийн шат шатны байгууллагууд төсвөө үр ашигтай, хямналттай зарцуулж чадна хэмээн уг арга хэмжээнд оролцогчид ярьж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ

