Аялал жуулчлалын анхдугаар форум боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн аялал жуулчлалын анхдугаар форум есдүгээр сарын 14-16-нд Увс нуурын хөвөөнд буй “Увс нуур” жуулчны бааз болон Үүрэг нуурын эрэгт байрлах “Сүлдэт цахир” баазад тус тус боллоо.
форумаар аймгийн аялал жуулчлалыг хил дамнасан бүс нутгууд болон төвийн бүсийн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах замаар өргөжүүлэх, аялал жуулчлалын хөгжлийн нөөц бололцоог тодорхойлох, аймгийн аялал жуулчлалын холбоо байгуулах, аймгийн аялал жуулчлалын салбарын стратегийг тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг ярьсан байна.
форумд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлал эрхэлдэг компаниуд, ОХУ-ын Горный Алтай, Томск, Красноярск, Новосибирск муж, Алтайн хязгаар /Барнаул/, Тува, Хакасс Улс болон Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд оролцжээ.
Анх удаагаа зохиогдсон форумыг аймгийн ЗДТГ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бол арга хэмжээг Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилага хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслөөс санхүүжүүлжээ.
Мөн “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслөөс
орон нутгийн онцлогтой, төрөл бүрийн материал ашиглаж, загвар хийц донжийг нь
тааруулан урласан, дотоодын болон дэлхийн зах зээлд борлуулж болохуйц брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор
зохион байгуулсан “Бага-Дэлхий-Увс” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн
уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг тус төслөөс шагнаж урамшуулав.
Мөн Увс аймгийн аялал жуулчлалын холбоог 11 тэргүүлэгчтэйгээр байгуулж, тэргүүнээр нь “Хяргас нуур” жуулчны баазын менежер Б.Цэдэвийг сонгов. Аялал жуулчлалын анхдугаар форумд оролцогчид улаан юүдэн малгайгаар гангарч, хурлын завсарлагаагаар уламжлалт бие биелгээгээ сурч дасгал хийн, нуурынхаа хөвөөнд "Увс нуур" дуугаа хамтдаа дуулж, бий биелэгээ хийсэн зэрэг өвөрмөц содон зүйлс ихтэй арга хэмжээ болжээ.
Б.Батхүү