Жендэр ба хүний эрх чиглэлээр 20 сургагч багш бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/.
Сургагч багш бэлтгэснээр тухайн орон нутгийн хэмжээнд жендэр, хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах, төрийн албан хаагчдын хүний эрх, жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа бодлогод жендэрийн соёлыг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, хамрах цар хүрээг тэлэхэд хамтарч ажиллах боломжтой болно.
Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар жендэр, хүний эрхийн мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Б.Батхүү