Хоёрдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-25 08:34:52

09.00 цагт Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах гурван талт үндэсний семинар "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд болно.

09.00 цагт Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын телевизүүдийн чуулган” “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.

09.30 цагт Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно.

10.00 цагт Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн Гадаад Хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

10.30 цагт Нээлттэй Засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан “Пума Империал” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.

11.00 цагт  МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал Төрийн ордон дахь "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно.

11.00 цагт Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хууран мэхэлж байгаа талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар "Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11.30 цагт НЗДТГ-ын Б танхимд Баянзүрх, Сонсголонгийн гүүр барихтай холбоотой асуудлаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.

17.00 цагт “Элгээ чөлөөлье” уулзалт МЗХ-ны “Залуус” танхимд болно.

18.30 цагт “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт“Бэст” арт галерейд болно. /Урчуудын эвлэлийн хорооны 2-р давхарт/

Холбоотой мэдээ