Японы хүн ам цөөрөх хандлагатай байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-16 13:35:19

ТОКИО. /Kyodo/. Залуусыг ажлын байраар хангаж, хүүхэд төрүүлэх болон өсгөхөд дэмжлэг үзүүлэх нь манай улсын хүн амын тоо буурч байгааг зогсоох гол хүчин зүйлс гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ.

Тус яамны гаргасан тайлангаас үзвэл, Японы хүн ам 2060 он гэхэд 86.7 сая болж буурах төлөвтэй байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар, тус улсын хүн ам 126.9 сая байсан юм.

Хүний амынх нь 40 орчим хувийг 65 буюу түүнээс дээш насныхан эзэлж байгаа аж.

2035 онд 50 нас хүрэх эрэгтэйчүүдийн бараг 30 хувь болон эмэгтэйчүүдийн 20 хувь нь гэрлэхгүй байх төлөвтэй байна гэж тус яам урьдчилан таамаглаж байна.

15 буюу түүнээс доош насны хүүхэдтэй, судалгаанд оролцсон эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн гуравны хоёр хувь нь, “Эцэг эх болох нь нэг төрлийн дарамт, ачаалал. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх гэж байнга санаа зовж явдаг” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд