Н.Таванцэцэг “Сэтгэхүйн зураглал” найргийн номоо гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:30:55

Наранхүүгийн Таванцэцэг Ховд аймгийн Ховд телевизд сурвалжлагчаар ажилладаг. Тэр бага ангийн багш мэргэжилтэй. 2012 онд “Зүүдэнд амилсан найраг” яруу найргийн номоо хэвлүүлж байсан бол одоо  “Сэтгэлийн зураглал” хэмээх хоёр дахь уран бүтээлээ уншигчиддаа хүргэж байна.

Түүний номын босго үгийг бичсэн сэтгүүлч, зохиолч Н.Баасанжав “Яруу найрагч гэдэг бол хэнээс ч үл хамааран дотоод ертөнцийнхөө  бүхий л оюуны цар хүрээг бүтээлээрээ дамжуулан олон түмэнд хүргэж байдгаараа давуу билээ.

...Хөл дор нялх ногоо хэнзэлнэ

  Хөөрхийдөө гишгэхээс өрөвдөнө

  Гишгэхгүй байя гэхээр

  Гэртээ харьж чадахгүй нь ...”Ертөнцийн харамсал яруу найргийн зүрхэн дундуур дайрч өнгөрдөг” гэсэн үг бий. Дүүд номын агаар байжээ” гэж баярлалаа гэжээ.

Бас шүлэг бичих хийгээд аялгуу зохиох нь нэр төрийн хэрэг боловч мөнхрөх эсвэл нэр төр хөөцөлдөхтэй андуурч боломгүй.Зүгээр л бич. Чамайг хүн шиг хүн байхад чинь хэрэг болно хэмээжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ