Баярын үеэр Улиастайгаас Улаанбаатарлуу зорчигч ихтэй байжээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:38:40

Авто тээврийн үндэсний төвийн Завхан салбар баярын үеэр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэжээ.

Тухайлбал шинийн дөрөвний өдөр Улиастайгаас зургаан автобус нийслэл Улаанбаатар чиглэлд 270 зорчигчид үйлчилжээ. Учир нь энэ үеэр оюутнуудын амралт давхцсантай холбоотой зорчигч ихтэй байснаас нэмэлтээр дөрвөн автобус үйлчилжээ.

Энэ хоёрдугаар сард 814 зорчигч Улиастайгаас Улаанбаатар хотруу зорчсон байна. Харин цагаан сарын баярын өдрүүдэд нийт 30 автобус 1000-аад зорчигч үйлчлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Улиастайгаас Улаанбаатарлуу Хараацайн жигүүр ХХК, орон нутгийн Жавхлант хиймор хоршооны автобус тус бүр өдөрт хоёр удаа нийслэл Улаанбаатарлуу зорчигч тээвэрлэж байна.Дашрамд дуулгахад Улиастайгаас Улаанбаатарлуу нэг зорчигч 48800 төгрөгөөр, 20 кг-аас илүү гарсан 1кг ачааг500 төгрөгөөр тээвэрлэж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ