БНАСАУ: Цөмийн цогцолбор дахин ажиллаж эхэлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-16 09:55:14

ПХЕНЬЯН. /NHK/. Йонбен дэх цөмийн бүх байгууламж хэвийн ажиллаж эхэлсэн гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Алсын тусгалтай баллистик пуужин харвана гэж сүрдүүлснээсээ нэг өдрийн дараа Умард Солонгос энэ тухай мэдэгдлээ.

Цөмийн байгууламжууд, тэдгээрийн дотор, уран баяжуулах үйлдвэр, туршилтын реакторыг засаж, дахин ажиллуулж эхэлсэн гэж тус улсын Цөмийн агентлагийн тэргүүн мэдэгдсэнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь иш татан мэдээлсэн юм.

Зургаан талын хэлэлцээний нөхцлийн хүрээнд Умард Солонгос 2007 онд плутони олборлох туршилтын реактораа ажиллуулахаа больсон билээ.

Гэхдээ Ким Жөн Уны удирдлага дор цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эдийн засгийн шинэчлэлт хийхийн тулд цөмийн байгууламжуудаа засч, дахин ажиллуулж эхлэхээ тус улс 2013 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд