Хонгор нутгийн золголт энэ сарын 20-нд болно

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 17:48:28

Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийн нэгдсэн золголтыг энэ сарын 20-ны 11 цагт АСА циркт зохион байгуулахаар болжээ. 

Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ХДТ-ын уран бүтээлчид, Хонгор нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд оролцох юм байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн зон олноо хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.  

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ