Монголбанкныханд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-18 12:09:07

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн уулзалтыг Монголбанкинд өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын захирал Х.Дэлгэр, Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат болон “МDS and Khanleks” ХХН-ийн партнер Д.Дүгэржав, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд оролцлоо. Монголбанкны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулаад цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ