Хоёрдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-17 08:59:37

11.00 цагт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулх ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 410 тоотод болно.

14.00 цагт Улсын тэргүүний 58 дугаар сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" сэдэвт өдөрлөг болно.

14.00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус газрын Хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар Дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж халамж асрамжийн төв, гэмт хэргийн хохирогч хүүхэд, хүүхдийн хууль зүйн хороо, шүүхээр гэр бүл цуцлах асуудалд шинжээчээр ажиллах асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх шугамыг сайжруулах нь” сургалт Хангарди ордоны 14 давхарт болно.

15.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-ийн хашаандболно.

15.00 цагт Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан "Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл" сэдэвт дурсамж уулзалт Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хурлын танхимд болно.

17.00 цагт "Сурагчдын лиг"-ийн шигшээ тоглолтыг хамтран ажиллах талаар байгуулах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа "Хангарьди" ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.

Холбоотой мэдээ