Хоёрдугаар сарын 16-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-02-16 08:41:25

09:30 цагт ХАХНХЯ, НҮБ, ОБЕГ хамтран зудад нэрвэгдсэн хөдөөгийн малчдад зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ОБЕГ-ын хурлын танхимд болно.

11:00 цагт Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд ХУД-ын ЗДТГ, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн аварга шалгаруулах "ЛЕГО РОБОT" тэмцээнийг 130-р бага сургууль /15-р хороо Рапид хорооллын зүүн талд/ дээр зохион байгуулна.

11.00 цагт Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

11.30 цагт Багшийн хөгжлийн ордны 501 тоотод Нийслэлийн боловсролын газар “Багачууд Хүнс”, “Хүнс Хангамж”, “Асгат”, “Өсвөр Үе Хүнс” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудтай хамтын үйл ажиллааг бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурна.

11.30 цагт Уул уурхайн яам, Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн байгууллагатай хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын төслийн танилцуулга болон санамж бичиг байгуулах арга хэмжээ Уул уурхайн яамны Хүндэтгэлийн танхимд болно.

14.00 цагт "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

16.00 цагт БОНХАЖЯ-нд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг Н.Батцэрэг сайд Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтай газрын захиргаанд хүлээлгэн өгнө.

Холбоотой мэдээ