Газраа өмчилж аваагүй иргэд цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:40:11

Баянхонгор аймагт газар өмчлөл ахиц багатай байна. Баянхонгор суманд хийсэн судалгаагаар 100 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй байна.

Судалгаанд хамрагдсан ихэнх өрхүүд эзэнгүй, худалдаж авсан бичиг баримтгүй, айлын хашаа хардаг гэсэн судалгаа гарчээ. Баянхонгор хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө батлагдтал хүлээгдэж байгаа төвийн нэгдүгээр бүсийн өмчлүүлэх боломжгүй газарт газар эзэмшиж байгаа 20 иргэн, шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшиж байгаа 6 иргэн байгаа нь мөн судалгаанд дурдагджээ. 

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа нийт 887 хашааны газар байгаагаас сумын төвийн нэгдүгээр бүсийн өмчлүүлэх боломжгүй газарт газар эзэмшиж байгаа 14 сумын 315 иргэн байна.

Харин Гурванбулаг, Бөмбөгөр, Баацагаан, Жаргалант  зэрэг сумд 332 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ