Гэр хорооллын өрхийн 60 орчим хувь нь ердийн зуух ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 11:32:48

Баянхонгор аймгийн хэмжээнд гэр хороололд ердийн зуух 7068 ширхэг,  сайжруулсан зуух 4283 ширхэгийг хэрэглэж байгааг тоолжээ. Судалгаагаар гэр хорооллын айл өрх болон  аж ахуй, албан байгууллага нь жилд 47517 тонн нүүрс,  2678м3 мод, 8846 тонн аргал, 1029 тонн бусад хөрзөнг жилд хэрэглэж байгаа нь мөн гарсан байна.

Мөн тус аймгийн хэмжээнд нийт 16.893 авто тээврийн хэрэгслэл байгаагаас суудлын авто машин 8501, ачааны авто машин 3526, Мотоцикл 4156, Тусгай зориулалттай авто машин 327-н техник хэрэгсэл агаар бохирдоход “нэмэр” болж байгаа аж. Автомашины нийт шатахууны төрлөөр харвал 80 шахам хувь нь бинзен, зарцуулдаг авто тээврийн хэрэгсэл 13561 байгаа бол дизель зарцуулдаг авто тээврийн хэрэгсэл 3332 хэмээн тоологджээ. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ