"Зика"-тай тэмцэхээр 220 мянган цэрэг дайчилжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
sarnai@montsame.mn
2016-02-15 08:47:22

САН-ПАУЛУ. /NHK/. Бразил улс шумуулаар дамжин халдварладаг "Зика" вирустэй тэмцэх кампанит ажлын хүрээнд 220 мянган цэрэг дайчлан ажиллаж байна.

Бямба гарагт Бразилын цэргийн хүчин улс даяар цэргээ байршуулжээ. Сан-Паулугийн ойролцоох Кампина хотод л гэхэд 1000 гаруй цэрэг байрласан байна. Учир нь саяхан Кампина хотод вирусийн халдвар авсан хүмүүс  илэрсэн аж.

Цэргийнхэн тус улсын эрүүл мэндийн ажилтнуудын хамт оршин суугчдад зөвлөгөө бүхий хуудас тарааж байгаа бөгөөд уг хуудсанд ард иргэд цэцгийн сав болон хоосон лонхонд ус дүүргэн шумуул үржихээс сэргийлэхийг зөвлөжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф ирэх наймдугаар сард олимпын наадам болох Рио-де-Жанейро хотод очиж, шумуул үржиж болзошгүй шавар шалбаагийг сайтар цэвэрлэж байхыг хүн бүрт зөвлөж байв. Тэрээр мөн вирустэй хамтран тэмцэхийг хүмүүст уриалж, олимпын наадмын өмнө вирус тархалтыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.

Бразилын Засгийн газар шавьж устгах бодисоор шумуулыг устгахаар цэргүүдийг дайчлан ажиллуулж байгаа юм. Бразил улсад 1.5 сая гаруй хүн халдвар аваад байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ