Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-03 08:13:12

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 25.

Буд гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй хар мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ