Унгар, Австри хилийн хяналтаа чангатгаж байна

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-15 10:55:16

БУДАПЕШТ. /ВВС/. Ойрхи Дорнодын дүрвэгчид болон цагаачдын цуваа тасрахгүй байгаатай холбогдуулан Унгар, Австри хилийн хяналтаа чангатгалаа.

Сүүлийн хэд хоногт Сербиэр дамжин Унгарт 5000 гаруй дүрвэгч болон цагаач очжээ.

Цагаачид олноороо улс руу нь нэвтэрч байсан хилийн хэсгийг Унгарын цагдаа нар өчигдөр хаасан байна.

Унгарын Засгийн газар хилийнхээ дагуу 175 км урт хашаа барих төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа аж. Мөн цагаачид, дүрвэгчид хууль бусаар нэвтрэхэд зуучилсан хүмүүст ногдуулах торгуулийн хэмжээг нэмжээ.

Мөн Австрийн Засгийн газар хилийнхээ дагуу 2200 хүртэлх тооны цэрэг байрлуулахаар төлөвлөжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд