Грект дүрвэгчид тээвэрлэж явсан завь живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-15 10:03:24

АФИН. /ВВС/. Өнгөрсөн ням гарагт Грекийн нэгэн аралд 130 дүрвэгч болон цагаач тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас 30 гаруй хүн амь эрсэджээ.

Туркээс Грек рүү явж байсан уг модон завь Эгийн тэнгист алслагдсан Фармакониси аралд живсэн байна.

Грекийн эргийн харуулууд 100 орчим хүнийг аварчээ. 34 хүн, тэдний дотор 14 хүүхэд амь эрсэдсэн нь тогтоогдсон байна.

Аль улсын иргэд завинд сууж явсан нь тодорхойгүй байна.

Аюулгүй байдал дордож буй болон улс төрийн хямралтай холбоотойгоор Ойрхи Дорнод болон Африкийн улсуудын иргэд улсаасаа дүрвэн завь, хөлөг онгоцоор Европыг зорьсоор байгаа билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд