Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-30 11:21:54

Аргын тооллын 1 сарын 30, Санчир гараг. Билгийн тооллын 21, Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно.

Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ. Тэрсүүд өдөр.

Холбоотой мэдээ