Өнгөрсөн онд 52.3 сая төгрөгийг шүдний эмнэлэгүүдэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 14:53:53

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настуудад  хиймэл шүдийг үнэ төлбөргүй хийдэг. Тодруулбал, Нийгмийн халамж  үйлчилгээний хэлтэс нь шүдний хувийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Ингэхдээ нэг шүдийг 25 мянган төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог. Өмнө нь эмнэлэг тус бүр өөр үнэтэй байсан бол энэ жилээс тогтсон нэг ханштай болжээ.

Орхон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс шүдний найман эмнэлэгтэй гэрээ байгууллаа. Ингэснээр ердийн хуванцар хиймэл нэг шүдийг 25 мянга, 14 шүд нь 90 мянга, уян тагнайтай хиймэл шүдийг 45 мянга, 14 шүд нь 150 мянган төгрөгөөр хийхээр болжээ. Ахмадууд таван жил тутамд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван жил тутамд нэг удаа хиймэл шүд хийлгэх эрхтэй байдаг юм. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс өнгөрсөн онд 52.3 сая төгрөгийг хувийн эмнэлгүүдэд өгчээ.

Б.Оюун-Эрдэнэ  

Холбоотой мэдээ