Израилийн цагдаа палестинчуудтай мөргөлджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-14 10:44:26

ИЕРУСАЛИМ. /ВВС/. Иерусалимд лалын ариун сүмийн өмнө өнгөрсөн амралтын өдөр палестинчууд болон Израилийн цагдаа нар мөргөлджээ.

Харам Аль-Шариф сүм орчимд мөргөлдөөн болсон байна. Энэ  сүмийг Сүмт уул гэдгээр нь сайн мэдэх бөгөөд еврейчүүдийн хувьд ч ариун газар билээ. Харин тус сүмд лалын шашинтнуудыг л мөргөл үйлдэхийг Израиль зөвшөөрдөг юм.

Чулуу нүүлгэсэн палестинчуудыг Израилийн цагдаа тус сүм рүү оруулахгүй, резинэн сумаар буудсанаар мөргөлдөөн эхэлсэн байна.

Олон хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд