Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжжээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:47:57

Баянхонгор аймагт улирагч онд бүх нийтээр идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн жил болжээ. “Аймгаараа бүжиглэе” аяныг аймгийн төв, сумдад зохион байгуулан 8 бүжгийг мэргэжлийн багшаар заалгасан байна. Тус арга хэмжээнд 53 байгууллагын 1500 гаруй хүн хамрагджээ.

Мөн онд “Нарны алхалт”-ын замын чиглэлийг тогтоож, хагас сайны өглөө бүр явган алхалтыг Баганат талбайгаас оготнотой булаг хүртэлх замд хийж хэвшсэн бөгөөд  улирагч онд 8000 гаруй хүн алхсан байна. Тус арга хэмжээг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, НХҮХ, ХДТ-ын ажилчид идэвхтэй оролцжээ. Мөн Төв цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай байгуулж 2000 хүнд үйлчилсэн байна

Сонирхуулахад, Энэ онд аймгийн төвийн ЕБС-ын гадаа биеийн тамирын талбайгаа мөсөн гулгуурын талбай байгуулан ажиллахыг даалгаад байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ