Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 08:17:39

Аргын тооллын 1 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 6, Могойг хүлэгч одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн.

Бурхныг тахих, бэрийн үйл, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ