Ө.Чагнаадорж залуучуудын рекордыг 16 кг-аар ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-08 12:01:29

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж залуучуудын улсын рекордыг нийлбэр дүнгээр 16 кг-аар ахиулж, шинэчлэн тогтоов.

Тэрбээр огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөжээ. Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнийг  21 хүртэлх насны залуусын дунд зохион байгуулдаг бөгөөд эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргуудаа тодруулна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиуллаа. Мөн энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангав.

Д.Өлзий

Холбоотой мэдээ