Цэвэр усан дотор могой байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-11 14:49:59

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн төвийн нутгийн Чхаттисгарх мужид засгийн газрын арга хэмжээний үеэр хэрэглэж байсан баллонтой цэвэр усан дотроос могойн амьд зулзага олдон албаны хүмүүсийг гайхшруулжээ.

Арга хэмжээний үеэр нэгэн эмч савтай усан дотроос могойн зулзагыг олсон байна.

Эрдэст ус үйлдвэрлэгч компани энэ хэргийг “хуйвалдаан” гэжээ.

“Энэ бол манай компанийн нэр хүндийг унагаах гэсэн хуйвалдаан. Би савтай усыг харахад лац нь хөндөгдсөн байсан” гэж компанийн эзэн хэлжээ.

Могойн зулзага одоо амьд эсэх нь тодорхойгүй байна.

Тус мужид савласан бүх эрдэст усыг шалгаж үзэхийг Засгийн газар нь үүрэг болгожээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд