Йемений сөргөлдөгч талууд хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-11 14:11:34

НҮБ. /TASS/. Йемений Засгийн газар, шиит босогчид болох хуситууд болон тус улсын Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехын тэргүүлдэг Бүх ардын конгресс нам ирэх сард энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Йемений асуудал хариуцсан тусгай элч Исмаил ульд Шейх Ахмед мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээ хийх өдөр болон газрыг “ойрын өдрүүдэд мэдэгдэнэ”. Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади хэлэлцээнд оролцоно гэдгээ нотолсныг уг мэдэгдэлд мөн мэдээлжээ.

Энэ жил есдүгээр сарын 24-нд тэмдэглэх Ид аль-адха /курбан-байрам/ баярын өмнө Йемений сөргөлдөгч талууд хооронд Оманд хэлэлцээ хийхийг НҮБ-ын элч төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт санал болгосон байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Йемений асуудлаар өчигдөр хаалттай хуралдаж, Исмаил ульд Шейх Ахмедын тайланг сонсчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд