Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-31 08:04:36

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм,  Хэнтэйн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ