Хэзээд бэлхэн аяны хүрээнд мөсөн гулгуурын талбай байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний хэлтсийн хамт олон “Хэзээд бэлхэн” хүүхдэд ээлтэй хөдөлгөөний туг, цом, дэвтрийг хүлээн авч хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай байгуулжээ.
Туг дэвтэр албан байгууллагуудаар 7 хоногийн хугацаатай аялж буй бөгөөд зарим байгууллага ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан зөвлөл байгуулан ажиллаж байгаа гэнэ. Тус аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгж бүр хүүхдэд хандсан арга хэмжээ зохион байгуулж үр дүнд хүрэх нь “Хэзээд бэлхэн” аяны зорилго ажээ.
Б.Гантуяа