Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 16:06:55

Булган аймгийн Цагдаагийн газраас шинэ оны баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулах, золгүй байдлаар осгож эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах, гэмт хэрэгт холбогдох, эд хөрөнгөө хулгайд алдахаас урьдчилан сэргийлж иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Мөн Цагдаагийн газраас иргэдийг  баярын арга хэмжээнд оролцохдоо өөрийн мөнгө, үнэт эд зүйл, гадуур хувцасаа хараа хяналтгүй орхиж, хулгайд алдахаас болгоомжлохыг сануулж байна.

Түүнчлэн шинэ жилийн баярын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж үйлчлүүлэгч нарыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх бүхий л бололцоотой арга хэмжээ буюу халтиргаа гулгаа, гадна гэрэлтүүлэг, замын тэмдэг тэмдэглэгээ зэргийг хангаж ажиллахыг анхаарууллаа.

П.Батням

            

Холбоотой мэдээ