“Brent” маркийн нефтийн үнэ 36.2 доллароос буулаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-21 14:52:54

ЛОНДОН. /TASS/.  Лондоны “ICE” бирж дээр “Brent” маркийн 2016 оны хоёрдугаар сард нийлүүлэх үнэ бараг 2 хувиар буурч нэг торх нефтийн 2004 оны долдугаар сараас хойш анх удаа 36.17 доллар болсон байна.

Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн хурал энэ сарын 4-нд болсны дараа нефтийн үнэ хурдацтайгаар унаж эхэлжээ. Австрийн Вена хотод болсон ОПЕК-ийн гишүүн орнуудын Нефтийн сайд нарын 168 дугаар хурлаар тус байгууллагын гишүүн бус орнуудын байр суурийн улмаас олборлолтын хэмжээнд тавих квотын талаар тодорхой шийдвэр батлаагүй байна.  Одоогоор ОПЕК-ийн гишүүн орнуудын нефть олборлолтын хэмжээ хоногт  31-32 сая торхоор тооцогдож байгаа аж. Өмнөх квот нь хоногт 30 сая торх байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ