Бага ангийн сурагчдын амралт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-21 10:46:58

ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргаашнаас эхэлж, таван долоо хоног үргэлжилнэ.

Хотын 1-5 дугаар ангийн сурагчид маргаашнаас ирэх сарын 25-ныг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл гурван 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр 7 хоног амарч ирэх сарын 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм.

Орон нутгийн1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл нэг 7 хоног амрах юм.

БСШУЯ-ны сайдын 2015 оны 445 дугаар тушаалаар сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа хот, хөдөөд ялгаатай байхаар зохицуулжээ. Орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралтаар буюу мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино хугацаагаар, хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар зохицуулсан байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ