Япон тагнуулын хиймэл дагуулынхаа тоог нэмнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-10 13:23:28

ТОКИО. /TASS/.  Японы эрх баригчид тагнуулын салбарынхаа боломжийг сайжруулах зорилгоор тагнуулын хиймэл дагуулынхаа тоог дөрвөөс найм болгож нэмэгдүүлэхээр болжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, эхний хиймэл дагуулыг 2023 онд хөөргөх аж.

Шинэ хиймэл дагуулуудыг хөөргөснөөр тагнуулын мэдээллийн тоо ихээхэн нэмэгдэнэ гэж Японы Засгийн газар найдаж байна.

Ирэх жилээс бүтээж эхлэх тагнуулын шинэ хиймэл дагуулуудын тусламжтайгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг, мөн барилгын ажлын явцыг олж илрүүлэх боломжтой аж.

Япон улс энэ жил оптик мэдрэгч болон хэд хэдэн радараар тоноглосон тагнуулын хоёр аппаратыг хөөргөсөн юм.

Одоогийн байдлаар тус улс тагнуулын таван хиймэл дагуултай боловч дөрвийг нь ашигладаг байна. Тойрог замд Японы өөр нэг ийм аппарат байгаа боловч ашиглах хугацаа нь хэдийн дуусчээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд