Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-17 12:57:12

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун эцэг Ким Жөн Ирийнхээ дурсгалыг хүндэтгэж, таалал төгссөнийх нь дөрвөн жилийн ойд зориулж хөшөөнд нь цэцэг өргөжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Жөн Ун тус улсын өндөр албан тушаалын төлөөлөгчдийн хамт пүрэв гарагт шилжих яг шөнө дунд өвөө Ким Ир Сен, эцэг Ким Жөн Ир нарынх нь шарил шилэн хоргонд хадгалагдаж байдаг Кымсусаны дурсгалын ордонд очсон байна.

“Цэцгийн баглаа бүхий сагсыг Ким Жөн Уны нэрийн өмнөөс Ким Ир Сен, Ким Жөн Ир нарын хөшөөний өмнө тавилаа” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч асан Ким Жөн Ир орон даяар үзлэг шалгалт хийж явахдаа 2011 оны 12 дугаар сарын 17-нд 69 насандаа зүрхний шигдээсээр нас нөгчсөн юм. Ким Жөн Ирийг таалал төгссөний дараа түүний хүү Ким Жөн Ун нам, төрийн удирдагч болсон билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ