Иракийн бүрэн эрхт байдлыг хүндлэхийг Хятад уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-10 14:52:40

БЭЭЖИН. /Sputnik/. Иракийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Анкара хүндлэх хэрэгтэй гэж Иракийн хойд нутагт Турк цэргээ оруулсан талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Инь хэлжээ.

Хэт давруу үзэлтнүүдтэй тулалдаж буй Курдын зэвсэгт хүчнийг бэлтгэнэ хэмээн, Багдадын зөвшөөрөлгүйгээр 12 дугаар сарын 4-нд Иракийн Ниневе мужид 150 цэргээ Турк оруулсан билээ.

"Олон улсын харилцааг зохицуулж буй хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий хэм хэмжээ болон НҮБ-ын дүрмийн зарчим, зорилтын дагуу улс хоорондын харилцааг зохицуулах нь зүйтэй бөгөөд Иракийн бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүрэн байдлыг хүндлэх хэрэгтэй гэж Хятад үзэж байна” гэж өдөр тутмын мэдээллийн үеэр Хуа хэлжээ.

Асуудлыг шийдэхийн тулд харилцаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч уриалав.

Турк цэргээ Иракт оруулсны дараа, 48 цагийн дотор эргүүлэн татахыг Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади шаардаж, асуудлыг шийдэхэд НАТО туслахыг тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергээс хүссэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ